Цаг үеийн мэдээ

2021 оны 07 дугаар сарын 02, 03, 04-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 867 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 560 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11, орон нутагт  9 хүн гэмтсэний 2 хүүхэд байна. Зам тээврийн ноцтой ослын улмаас орон нутагт 3 хүний амь хохирсон байна. Тухайлбал:

Нийслэлд

2021.07.02-ны өдрийн 14:00 цагийн орчим Баянгол дүүргийн Өргөөгийн гудамжны замд  бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч 16 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.

2021.07.04-ний өдрийн 13:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Баруун салааны замд суудлын 3 автомашин мөргөлдөж зорчигч 1 хүн гэмтсэн. 

2021.07.04-ний өдрийн 16:00 цагийн орчим Сонгинохайрхан Баруун баян уулын гудамжны замд  суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

2021.07.04-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны замд суудлын автомашины жолооч явган зорчигч 12 болон 21 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн. 

Орон нутагт 

 2021.07.02-ны өдрийн 11:00 цагийн орчим Сэлэнгэ аймаг Орхон сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн. 

2021.07.03-ны өдрийн 10:00 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын нутагт суудлын автомашины жолооч мотоцикл мөргөж жолооч гэмтсэн.

2021.07.04-ний өдрийн 07:00 цагийн орчим Дорноговь аймаг Сайншанд сумын нутагт суудлын автомашины жолооч нь мотоциклтой мөргөлдөж жолооч, зорчигч 3 хүн гэмтсэн.

 2021.07.04-ний өдрийн 22:00 цагийн орчим Дундговь аймаг Сайнцагаан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч гэмтсэн. 

2021.07.04-ний өдрийн 20:00 цагийн орчим Төв аймаг Баянцагаан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч 13 настай эрэгтэй нас амь хохирсон.  

2021.07.04-ний өдрийн 20:00 цагийн орчим Ховд аймаг Дарви сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч гэмтэн, зорчигч амь хохирсон. 

2021.07.04-ний өдрийн 20:00 цагийн орчим Ховд аймаг Цэцэг сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амт хохирсон.  

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 258 зөрчил илрүүлсний нийслэлд 129, орон нутагт 129 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 Чингис хаан олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн  нээгдсэнтэй холбоотойгоор тууш замын хөдөлгөөн нээгдэж байна. 

Тууш замд жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлогт, замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно. 

Тээврийн хэрэгслийн хурдыг хяналтын камераар хянаж байгаа тул жолооч та бүхэн тогтоосон хурдыг хэтрүүлэхгүй, тууш зам нь буцаж иргэх гарц байхгүй тул иргэд жолооч та бүхэн замаа зөв сонгон хөдөлгөөнд оролцоорой.