Цаг үеийн мэдээ

Реппэр Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өнөөдөр /2021.09.28/ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны "Андсайхан" өрхийн эмнэлэгт сайн дурын идэвхтнээр ажиллажээ. 

Тэрээр өрхийн эрүүл мэндийн төвийн утсанд ирсэн дуудлагад хариу өгч, гэрээр үзлэг хийх багт жолооч хийх зэргээр тусалжээ. Түүний энэхүү үйлсэд  "Андсайхан" өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон талархлаа илэрхийлж буйгаа цахим хуудастаа ийн нийтэлжээ.