Цаг үеийн мэдээ

Нийслэлийн 30 дугаар цэцэрлэг 2021-2022 оны хичээлийн жилд 12 бүлгийн 280 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ байрандаа хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Энэхүү цэцэрлэг 1964 онд 115 хүүхдийн ортой байгуулагдсан бөгөөд байрны ашиглалтын хугацаа дууссан тул буулгаж, 2018 онд шинээр барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл уг цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатар, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох болон цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2021 онд нийслэл хотод 152 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн 86 нь цэцэрлэгийн барилгын төсөл, арга хэмжээ байна. Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд 20 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон. Үүний нэг нь 58 жилийн түүхтэй нийслэлийн 30 дугаар цэцэрлэг болж байна. Цар тахлын амаргүй нөхцөл байдалд барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэсэн “Зэндмэнэ суварга” компанийн хамт олонд цэцэрлэгийн албан хаагч, эцэг эхчүүд болон нийслэлийн Боловсролын газрын өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Зэндмэнэ суварга” ХХК ажилласан бөгөөд орчин үеийн шинэ технологи буюу металл фасад технологийг ашиглан барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор хамран сургах тойргийн дагуу Баянгол дүүргийн 11, 12, 22, 23 дугаар хорооны 280 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмших нөхцөл боломжоор хангагдаж байна.

3 хүн, зогсож буй хүмүүс болон бөмбөлөг гэх мэтийн зураг байж болно

13 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

5 хүн, хүүхэд, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

1 хүн, хүүхэд болон дотор гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

хаалга болон дотор гэх мэтийн зураг байж болно