Цаг үеийн мэдээ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг баривчилсан. Тухайн этгээдүүд бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тухайн тээвэрлэж явсан 6 бод малын эздийг олж, хүлээлгэн өгчээ. Тодруулбал, малын эзэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрт амьдардаг малчин айл байсан гэдгийг Хэнтийн аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллэв.