Цаг үеийн мэдээ

Замын-Үүд сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Анхбаяр Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын , Нэгдсэн эмнэлэг, "Борхойн наран" ӨЭМТ-ийн удирдлагуудтай уулзаж коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдлын талаар танилцлаа. 

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч сумын Онцгой комиссын 46 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн  2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс танхимын сургалтыг 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжүүллээ.