Цаг үеийн мэдээ

Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар "Шижир-Алт" ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 2021.10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан байна.

2021.10.25-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэлч нохойтой, ар гэрийнхний хамт 2 бүлэг болон хуваагдаж 1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Баянгол" гэдэг газраас “Хүүхдийн-Овоо" гэдэг газар хүртэл 25 км-т завиар, 25 км-т явганаар, 2 дугаар бүлэг мөн багийн “Туулын гүүр" гэдэг газраас “Тул харайдаг” гэдэг газар хүртэл 2 завьтай 20 км-т завиар, мөн эрэлч нохойтой голын эрэг дагуу 20 км явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:37 цагт түр зогсоож, 2021.10.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.