Цаг үеийн мэдээ

Орхон аймаг, Баян-Өндөр сум. Говил багийн “Баянцагааны-Эх" гэдэг газар иргэн Л 2021.10.24-ний өдрийн 18:00 цагийн орчим малаа хариулахаар морьтой гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2021.10.25-ны өдрийн 07:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид эрэлч нохойтой, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нь иргэн Л/69 настай, эрэгтэй/-ийг 2021.10.25-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 15:40 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т “Эх булаг” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгчээ.