Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 7-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10 сарын 26-ны өдрийн 03:22 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 03:27 цагт очиход иргэн Л-ын 10*11 метр хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргасан.