Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймаг Ерөө сумын Буурагчин багийн “Атаа гол" гэдэг газар /Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн зүгт 335 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 140 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 24-ний өдрийн 23:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны байцаагчтай хамтран 10 сарын 25-ны өдрийн 05:08 цагт ангийн байрлалаас хөдөлгөөн үйлдэж мөн өдрийн 18:57 цагт "Хонин нуга" гэдэг газраас зүүн зүгт 20 км-т орчим яваад үзэгдэх орчин хязгаарлагдсан тул хөдөлгөөн зогссон. Түймрийн гарсан газрын голомтоос хойд зүгт 2-3 км-т ирсэн. 10 сарын 26-ны өдрийн 06:00 цагт цааш хөдөлгөөн үйлдэнэ.

Дорнод аймаг Халхгол сумын Ялалт багийн “Вангийн цагаан-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км, сумын төвөөс баруун урд зүгт 200 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 25-ны өдрийн 08:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 200 км замыг туулан 14:00 цагт очсон. Нэмэлтээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставын алба хаагчид, Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, 8 цаг 12 минут ажиллан 21:04 цагт түймрийг цурамд оруулж, 22:19 цагт бүрэн унтраан Хилийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставын захирагчид хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өргөний гол" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 190 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 25-ны өдрийн 13:10 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч “Эрээн толгой” ХХК-ийн уурхайн ажилтнууд, Эрдэнэцагаан сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран 20 км замыг туулан 14:06 цагт очиж 1 цаг 9 минут ажиллаж 15:15 цагт цурамд оруулж, 16:15 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймаг, Булган сум. Чулуут багийн “Дая" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Хөлөнбуйр сумын төвөөс зүүн урд зүгт 55 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 25-ны өдрийн 14:20 цагт Булган, Хөлөнбуйр сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авч 50 км замыг туулан 14:50 цагт очиж 2 цаг 34 минут ажиллаж 15:32 цагт цурамд оруулж, 16:40 цагт бүрэн унтраан Чулуут багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Дорнод аймаг, Халхгол сум. Ташгай багийн “Хунт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 260 км, сумын төвөөс баруун урд зүгт 105 км /-т иргэн Д-ийн ″Ланд Круйзер-200″ загварын суудлын автомашин шатсанаас хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 25-ны өдрийн 12:19 цагт аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авч 105 км замыг туулан 15:35 цагт очиж 3 цаг 24 минут ажиллан 18:25 цагт цурамд оруулж, 18:59 цагт бүрэн унтраан тус сумын Хөдөө аж ахуйн мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймаг, Баянмөнх сум. Хэрлэн багийн “Цагаантолгой" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 сарын 25-ны өдрийн 14:40 цагт аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн аьвч 42 км замыг туулан 16:40 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж 17:00 цагт цурамд оруулж, 18:07 цагт бүрэн унтраан Байгаль, орчны байцаагчид хүлээлгэж өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ