Цаг үеийн мэдээ

Өнгөрөгч 2019 оны 12 дугаар сард төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Гэвч шүүхийн байгуулгаас уг хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан юм. 

Охины ээж өнөөдрийг хүртэл "хэргийн үнэнг элчилж өгч чадаагүй" талаар удаа дараа хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлж байсан юм.

Тэгвэл хохирогч охины ээжид дуучин Ч.Уранхолбоо бүхий л чадлаараа тусална гэдгээ илэрхийллээ. 

Тэрээр: "Анх би хохирогч охины ээжтэй холбогдохдоо энэ хэргийн ард би далд байдлаар бүхий л чадлаараа тусална гэдгээ хэлсэн. Ер нь ил гаргаж цахим орчинд би юу ч хийгээгүй, угаасаа тэгэхийг ч хүсээгүй. 

Зүгээр л хэргийн явцад ажиллаж байгаа өмгөөлөгч нар яагаад энэ хэргийг орхиод байгааг гайхсан. Өчигдөр би энэ хэрэг дээр ажиллаж чадах эмэгтэйг олсон. Анхнаасаа энэ хэрэг дээр бүх чадлаараа туслана гэдгээ амласан. 

Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр бол охины онгон хальс урагдалтай гэж гарсан. Яагаад бүх нотлох баримт эл байхад энэ хэргийг хаасныг огт ойлгохгүй байна. 

Мөн СХД-ийн хэд хэдэн залуучууд наад хэргээ орхио гэж надад хэлсэн. Миний үеийн залуучууд, монголын залуучуудын төлөөлөл болсон хүмүүс надад ийм зүйл хэлж байгаа нь үнэхээр сонин байсан" гэлээ.