Цаг үеийн мэдээ

Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ онд хэрэгцээлэх малынхаа тоог 5 төрлөөр нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлжээ. Нэгтгэсэн байдлаас үзвэл 21 аймаг, нийслэлээс 5.2 сая толгой малыг хүнсэнд, 11.5 сая толгой малыг зах зээлд нийт 16.7 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар судалгаа ирүүлсэн байна. Энэ нь нийт малын 20.1 хувь, 2021 онд бойжуулсан төлийн 86.9 хувийг эзэлж байна.