Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.

Тэрээр: "Хятад улс ирэх 2 сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгаа. Тиймээс ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна. Ковидтой холбоотойгоор БНХАУ-ын барьж буй бодлого ганцхан манай улсад биш хил залгаа, хуурай замын боомтоор холбогддог бүх улсад адилхан үйлчилж байна. БНХАУ-ын Боомтын зөвлөл бүх боомт дээрээ ковидын нэг ч тохиолдлыг гаднаас улсдаа нэвтрүүлэхгүй гэдэг хатуу зарчим, дүрэм мөрдөж буй. Ковидын халдварыг дотооддоо алдахгүй байх ямар учир шалтгаанууд байна вэ гэвэл БНХАУ ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимп зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Хятадын төр гадаадын ямар ч айлчлал, оюутан хүлээж авахгүй байгаа. Тэр тусмаа Бээжинд. Манайх үүнийг зөвхөн өөр дээрээ тусгаж авч болохгүй. Дэлхийн бүх улстай адилхан бодлого баримталж байгаа юм" гэлээ.