Цаг үеийн мэдээ

НӨАТ-ын буцаан олголтын иргэдийн дансанд улирал тутамд шилжүүлэх болсон. 2021 оны гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 22-ноос эхлэн иргэд, ААН-үүдийн дансанд шилжүүлж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт олгоод дуусах юм байна.

Энэ улиралд 1 сая 120 мянга 907 иргэнд 56.3 тэрбум төгрөг буцаан олгох урьдчилсан тооцоо гарсан хэмээн Татварын еөрнхий газрын татвар хураагч Э.Тэмүүлэн мэдээлэв.