Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед "приус" автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг олон бүртгэгдсэн тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас өнөөдөр мэдээлэв. 

Цагдаагийн байгууллагад энэ оны 9-р сарын байдлаар 17 360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 64.1 хувь буюу 11 132 гэмт хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд 10.9, нийслэлийн хэмжээнд 9.9 хувиар гэмт хэрэг буурсан статистик мэдээ гарсан байна. Хүний амь насанд халдах гэмт хэрэг нийслэлд энэ оны эхний 10 сарын байдлаар 84 бүртгэгдсэн бөгөөд 100 хувь илрүүлжээ. Бүртгэгдсэн гэмт хэрэгийн 64.2 хувь нь ахуйн хүрээнд, 25 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн бол 70.2 хувь нь согтуугаар үйлдэгджээ.