Цаг үеийн мэдээ

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 95 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ хангадаг. 

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ОХУ-аас 13550 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25800 тонн АИ-92 автобензин импортлоод байна. 2021 оны 10 дугаар сард ОХУ-ын "Роснефть" НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын "Петрочайна интернейшнл" компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөсөн.  Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-95 вагон буюу 1000-5500 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхэлсэн. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7750 тонн АИ-92 автобензиний ачилтыг хийж эхэлсэн.

 Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензиний түгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд:

• Баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтоор АИ-92 автобензиний хангамж түгээлт хэвийн явагдаж байна.

• Улаанбаатар хот болон зарим нэг суурин газруудын агуулахаас НИК, МТ, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс, Монсуль зэрэг ААН-үүд Төвийн болон Хангайн бүсийн аймгууд болох Төв, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг аймаг, зарим сумдад 570 орчим тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлт хийсэн. 

• НИК, МТ, Сод монгол, Шунхлай ХХК Дархан, Эрдэнэт өртөөнд 16 вагон цистерн буюу 960 орчим тонн АИ-92 автобензин бууж, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зэрэг аймагт түгээлт хийж эхэлсэн. Түүнчлэн Ангарскийн ГТБҮ-ээс Баянтүмэн өртөө хаягаар /Чойбалсан хот/ 10 дугаар сарын 21-нд 5 вагон цистерн буюу 300 тонн АИ-92 автобензин ачсан байна.

ОХУ-ын Ангарскийн ГТБҮ-ээс 10 дугаар сарын 23-ны өдрөөс нийлүүлэлт эрс нэмэгдэж, 95 вагон цистерн ачсан. Үүнээс  47 вагон цистерн буюу 2800 орчим АИ-92 шатахууныг Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Сайншанд, Чойр, Чойбалсан зэрэг хот суурин газарт хаяглан ачилтыг хийсэн бөгөөд 10 дугаар сарын 27-ноос тухайн бүс нутагт түгээн хангамж жигдэрч эхлэх юм.

 Монгол улсын АИ-92 автобензины хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-26