Цаг үеийн мэдээ

Алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, мэргэжлийн ур чадварыг шалгадаг “Шилдэг зохицуулагч 2021” тэмцээн 39 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.

Уг тэмцээнд Тээврийн цагдаагийн албаны харьяа газар, хэлтэс, тасаг, хэсгийн 32 багийн 64 алба хаагч оролцож байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний хувьд дэлхий нийтэд тархаад буй коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулан орон нутгаас оролцож буй баг тамирчид цахимаар оролцож байгаагаараа онцлог юм.

Тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 26-наас 28-ны хооронд 6 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулах юм.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно