Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2021.10.26/ 17 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай ‘Б’ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна.

Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, учирч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлээрэй.

Тээврийн Цагдаагийн Алба