Цаг үеийн мэдээ

Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна.  Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Тухайлбал, 10 дугаар сарын 26-ны өдөр Алтанбулаг боомтоор 80 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн байна. ОХУ даяар 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдийг амралтын өдрүүд болгох шийдвэр гаргасан нь хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэж тус улс мэдээлээд байна.