Цаг үеийн мэдээ

2017 онд Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоосон. Тэгвэл иргэдийн хандиваар Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор шинэ Андлалын хөшөөг байгуулжээ. 

Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл Андлалын өргөөг энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьжээ. Мөн Андлалын хөшөөгөөр Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн байна. Тухайлбал Андлалын хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байх аж. Боржин чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах юм байна. 

Андлалын хөшөөнд гурван гэрэл бичээс бий.

Цусан тангараг буюу Монгол цэргийн тангарагийг Монгол бичгээр бичжээ. Эзэн сан буюу Чингис хааны сан тахилга бичигдэнэ. Мөн Тэнгэрийн салхи буюу 700 жил болж байгаа цэргийн дууны үг бичигдэх аж.

Хэнтий аймаг Батноров сум Хөхүүрийн хөндийн эх Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн уран барималч А.Очирболдын "Тэнгэрийн андгай" бүтээл юм. 

Гэрэл зургийг Б.Чадраабал 

1 хүн, хөшөө дурсгал болон гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно

хөшөө дурсгал болон тэнгэр гэх мэтийн зураг байж болноХэнтий аймгийн Засаг Даргын Тамгын газар