Цаг үеийн мэдээ

YG интертаймэнтаас гаралтай Солонгосын к-попын хаан гэгдэх "Big Bang" хамтлаг энэ хавар эргэн ирэлт хийнэ гэдгээ албан ёсоор зараллаа. 

Тэд 2018 онд Өмнөд Солонгос улсын зэвсэгт хүчинд цэргийн алба хаахаар явснаар 4-н жилийн завсарлага авсан юм. 

Энэ хугацаанд Big Bang хамтлагт маш том өөрчлөлт гарсан нь хамтлагийн гишүүн Сингри өөрийн хөрөнгө оруулдаг шөнийн клубын дуулианд орж, хүчирхийллийн хэрэгт холбогдсон явдал юм. 

Ийнхүү Big Bang хамтлаг 4-н жилийн дараах эргэн ирэлтээ нэг гишүүнгүйгээр хийх боллоо.