Цаг үеийн мэдээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлах “Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалт”-ын төслийн талаарх уулзалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар, Н.Мөнгөнцэцэг, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Н.Отгончимэг, Б.Ундрах, Л.Энхбилэг болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Анхан, лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, мэргэжилтэн М.Номингэрэл, ЭМЯ-ны дэргэдэх Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн О.Ганчулуун, ЭМЯ-ны дэргэдэх Дотор өвчин судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Ц.Сарантуяа, ЭМЯ-ны дэргэдэх Гэмтэл, согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн С.Отгонгэрэл, ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Т.Булган, ЭМЯ-ны дэргэдэх Чих, хамар хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн Э.Жаргалхүү нар оролцов.