Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 157 цэгт 157 багийн 749 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 28,
  • II тунд 45,
  • III тунд 395,
  • IV тунд 474 буюу нийт 942 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,033 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,649 (77.2 хувь), 16-17 насны 27,059 (79.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Цэгүүдийн байршил:

Зураг
 
1

Зураг
 
2

Зураг
 
3

Зураг
 
4

Зураг
 
5

Зураг
 
6

Зураг
 
7