Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Боловсролын яамны тэргүүн Сергей Кравцов 9-р сарын 1-ээс эхлэн Оросын сургуулиудад Украин дахь "тусгай ажиллагааны" зорилго, зорилтын талаар хичээл заана гэж мэдэгдлээ.  “Интерфакс” агентлагийн мэдээлснээр, тэрбээр Ерөнхийлөгч Владимир Путин болон “Орос бол боломжуудын орон” ашгийн бус байгууллагын хяналтын зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ ингэж хэлсэн байна.

Түүний хэлснээр ийм ажил сургуулиудад аль хэдийнэ хийгдэж байгаа бөгөөд “Тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш эрчимжсэн, учир нь манай улсын талаар ямар ч боломжгүй, худал хуурмаг мэдээллүүд хүүхдүүдэд маш ихээр хүрч байна” гэжээ.

Нэг өдрийн өмнө Кравцов "Үнэн дэх хүч" форумын үеэр Оросын сургуулийн сурагчид "түүхийн ой санамжийг хадгалахын тулд" нэгдүгээр ангиасаа эхлэн түүхийг судалж эхэлнэ гэж мэдэгджээ. Мөн есдүгээр сарын 1-нээс долоо хоног бүрийн эхээр сургуулиудад төрийн далбааг мандуулж, ОХУ-ын дууллыг эгшиглүүлэхээр Боловсролын яамнаас шийдвэрлэсэн.  Путин энэ тухай "Энэ бол маш зөв бөгөөд эрэлт хэрэгцээтэй зүйл" гэж хэлжээ.

Эх сурвалж: Настоящее время