Цаг үеийн мэдээ

FIBA ASIA-ийн захирал Хагоп Хайжириан Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (“МСБХ“)-ны бүх гишүүдийн хурал амжилттай болж Г.Батцэнгэл тэргүүтэй шинэ удирдлагын багийг амжилттай сонгосонд баяр хүргэсэн байна.

Мөн МСБХ-ны шинэ удирдлагын баг сагсан бөмбөгийн спортыг Монгол Улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид нягт хамтран ажиллахаа мэдэгджээ.