Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 15 хүртэлх насны Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр, өнөөдөр "Аварга" биеийн тамирын сургуулийн зааланд болж өндөрлөлөө. Анхдугаар тэмцээнд 32 байгуулагын 330 гаруй тамирчин хөвгүүд, охидын тус бүр 10 жинд өрсөлдөв. Хөвгүүдийн багийн дүнг спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай "Дархан-Эрхэт" баг 147 оноогоор тасархай тэргүүлж, ОУХМ Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургууль, спортын мастер Ж.Баярхүү дасгалжуулагчтай Спортын төв сургууль тус бүр 96 оноогоор удаалав.

Охидын багийн дүнг спортын мастер Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймаг 123, спортын мастер Х.Магвандорж дасгалжуулагчтай Говь-Алтай аймаг 122, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймаг 97 оноогоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болов. Маргааш, нөгөөдөр "Аварга" сургуульд  "U-20" буюу залуучуудын УАШТ-ээр үргэлжилнэ.

Хөвгүүдийн 57 кг:

1. Сумъяабазар (Дархан-Эрхэт)

2. Мишигдорж (Говьсүмбэр)

3. Бат-Өлзий (Төв)

3. Буянбат (Спортын төв сургууль)

62 кг:

1. Шинэхүү (Дорноговь)

2. Хангайбаяр (Алдартан)

3. Баттогтох (Спортын төв сургууль)

3. Шинэбаяр (Хангарьд)

68 кг:

1. Анхбаяр (Хөвсгөл)

2. Дорждэрэм (Архангай)

3. Бат-Ирээдүй (Говь-Алтай)

3. Батболд (Увс)

75 кг:

1. Бямбадорж (Орхон, Ирээдүйн одод)

2. Балжинням (Баянгол, 73 дугаар сургууль)

3. Тэмүүжин (Говь-Алтай)

3. Батсуурь (Дорноговь)

85 кг:

1. Б.Нямдорж (Завхан)

2. О.Бат-Эрдэнэ (Орхон, Ирээдүйн одод)

3. Ч.Нямжав (Сүхбаатар)

3. Г.Энхмэнд (Хан-Уул дүүрэг)

Охидын 33 кг:

1. Б.Ариунжаргал (Говь-Алтай)

36 кг:

1. Г.Сувданцэцэг (Говь-Алтай)

2. А.Алтангоо (Налайх)

3. Б.Хоролбадам (Дорноговь)

3. Э.Солонго (Баянзүрх дүүрэг)

39 кг:

1. А.Алтанчимэг (Архангай)

2. О.Гансувд (Говь-Алтай)

3. Б.Мөнхномин (Төв)

42 кг:

1. Б.Мөнхцэцэг (Дорноговь)

2. Г.Соёлоо (Баянзүрх дүүрэг)

3. Б.Уугантамир (Говь-Алтай)

3. Намуун (Төв)

46 кг:

1. Сарнай (Баянзүрх дүүрэг)

2. Чулуун-Эрдэнэ (Төв)

3. Бямбасүрэн (Дархан-Эрхэт)

3. Сувд-Эрдэнэ (Орхон, Ирээдүйн одод)