Цаг үеийн мэдээ

Монгол улсын тод манлай, манлай уяачдад хүндэтгэл үзүүлэх аймгийн Засаг даргын нэрэмжит "Төвийн бүсийн хурд" хурдан морьдын уралдаан 2 жил завсарласны дараа энэ жил өргөн дэлгэр болж өндөрлөлөө. 

Өмнөговь аймгаас төрөн гарсан, хурдан хүлэг морьд нь улс бүсийн наадмуудад тогтмол амжилттай уралдаж нутаг усны нэрийг дуурсгаж яваа тод манлай, манлай, алдарт уяачдадаа хүндэтгэл үзүүлж, түрүүлж айрагдсан морьдын шагнал гардууллаа.