Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн "U-20" ангилал буюу залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд (V.28-29) "Аварга" сургуулийн спорт зааланд боллоо. Хот, хөдөөгийн 28 байгууллагын 214 тамирчин өрсөлдсөн тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59 кг-ын жингийн барилдаан болж Булган аймгийн Ц.Мөнхбаяр, Сонгинохайрхан дүүргийн "МЖ" клубийн М.Мөнхгэрэл, Баянхонгорын Б.Хишигсүрэн, Дархан-Уул аймгийн Б.Ганцэцэг нар улсын хошой аварга болов. Сүүлийн өдөр 97 кг-д Э.Уугангэрэл - Г.Батзориг, 57 кг-д Б.Хулан - Б.Хишигсүрэн, 59 кг-д Б.Ганцэцэг - Б.Марал гэсэн алтан медалийн төлөөх гал гарсан сонирхолтой барилдаанууд болсон. 

Эрэгтэйчүүдийн багийн дүнг спортын мастер С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 163 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, "Хасу-Мегастарс" клуб 130 оноогоор удаалж, спортын мастер Б.Одсүрэн дасгалжуулагчтай "Аварга" сургууль 107 оноогоор гутгаар байрт оров. 

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо 149, Ё.Батдархан дасгалжуулагчтай "Хасу-Мегастарс" клуб 106, ОУХМ П.Сумъяа дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 105 оноогоор эхний гурван байрыг эзлэв.

Эрэгтэйчүүдийн 79 кг:

1. Т.Дэмчигдорж (Их Монголын хүчтэн)

2. Баяржавхлан (Спортын төв сургууль)

3. Б.Идэрхангай (МУБИС)

3. М.Мөнхчулуун (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

86 кг:

1. Н.Батбилгүүн (Төв)

2. Э.Анхбаяр (Говь-Алтай)

3. Б.Энхманлай (Төгс)

3. А.Машбат (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

92 кг:

1. Ө.Саранцогт (Аварга)

2. Н.Амаржаргал (Хэнтий)

3. Б.Ган-Эрдэнэ (Төв)

3. Г.Мөнгөн-Эрдэнэ (Тэх-Мөнх)

97 кг:

1. Э.Уугангэрэл (Хэнтий)

2. Г.Батзориг (Аварга)

3. О.Тамир (Баянхонгор)

3. М.Өсөх-Ирээдүй (Говь-Алтай)

125 кг:

1. Ц.Мөнхбаяр (Булган)

2. Ё.Баянмөнх (Тэх-Мөнх)

3. Л.Алтаншагай (Орхон, Ирээдүйн одод)

3. Ш.Энхбаясгалан (Аварга)

Эмэгтэйчүүдийн 50 кг:

1. М.Мөнхгэрэл (МЖ клуб)

2. Э.Золжаргал (Төв)

3. Г.Оюундарь (Архангай)

3. Г.Соёлмаа (Алдар)

53 кг:

1. Э.Буман-Аюуш (Баянхонгор)

2. Б.Уянга (Налайх, Голомт)

3. Т.Рэнцэнмядаг (Алдар)

3. Б.Алимаа (Заан)

55 кг:

1. Б.Халиун (Баянхонгор)

2. О.Ариунзаяа (Алдар)

3. Т.Баяржаргал (Говь-Алтай)

3. О.Ууганцэцэг (Сэлэнгэ)

57 кг:

1. Б.Хишигсүрэн (Баянхонгор)

2. Б.Хулан (Баянхонгор)

3. Т.Цэнд-Аюуш (Алдар)

3. Г.Энхзул (Алдар)

59 кг:

1. Б.Ганцэцэг (Дархан-Уул, Хасу-Мегастарс)

2. Б.Марал (Женко)

3. Б.Анударь (Говь-Алтай)

3. Э.Саруул (Алдар)