Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний холбооноос уламжлал болгон зохион байгуулаг Бөхчүүд, үзэгчдийн хүсэн хүлээдэг томоохон барилдаануудын нэг "ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ХИШИГ" чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2022.06.05 -нд 12:00 цагаас “Дашваанжил” ХХК-ийн 30 жилийн ойн нэрэмжит болон Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. 

Өндөр чансаатай энэ барилдааны Түрүү бөх 5,000,000 төгрөг, үзүүр бөх 3,000,000 төгрөг, их шөвөг тус бүр 1,500,000 төгрөгийн бай гардах бөгөөд азтай 3 үзэгч, барилдсан бөхчүүдээс мөн 3 азтан шалгаруулж Үндэсний хийн сүлжээг бүтээн байгуулагч “Dashvaanjil Gas - Дашваанжил Газ” ХХК-аас хийн плитканы багцыг бэлэглэнэ.