Цаг үеийн мэдээ

   "Хүчтэн" төслийн баг болон МҮБХ-ны тэргүүн Ц. Магалжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 Төслийн хүрээнд Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран илүү шинэлэг байдлаар залуу үеийнхэн болон бөх сонирхогчдод үндэсний бөхийн спортыг сурталчлан дижитал болон хэвлэмэл байдлаар спорт картыг бүтээх зорилготой юм. 

Тэдний хэрэгжүүлэх эхний төсөл нь 2022 оны улсын баяр наадам, 100 жилийн ойн бөхийн барилдаанд барилдах ахлах цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн цор ганц спорт картыг цахим хэлбэрээр худалдаанд гаргах бөгөөд долдугаар сарын нэгнээс тавны хооронд худалдаалах төлөвлөгөөтэй ажээ.