Цаг үеийн мэдээ

Монголын триатлоны холбооны IV бага хурал 6-р сарын 2-нд Улаанбаатар хотноо хуралдлаа. Бага хуралд нийт 57 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Монголын триатлоны холбооны 2018-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг хэлэлцэж, Монголын триатлоны холбооны 2022-2026 оны стратегийн төлөвлөгөөг батлав.

Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нар улиран сонгогдсон бөгөөд Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн юм. 

Хурлын үйл ажиллагаанд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, баяр хүргэж үг хэллээ.

Бага хурлын үеэр Монголын триатлоны анхны тамирчин М.Цэнгүүнийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр, спортын дэд мастер Б.Зоригтыг МҮОХ-ны Олимпын алдар одонгоор шагнасныг гардуулж өглөө.