Цаг үеийн мэдээ

Ховд аймгаас төрөн гарсан Монгол улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Бямбажавын Гомбо-Очирыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 

Тэрээр Монгол улсын дуурийн театрын тайзнаа гялалзаж яваа залуу, авьяаслаг уран бүтээлч төдийгүй Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж буй өвөрмөц, хүчтэй хоолойтой дуучин юм. 

Нутаг орноос минь Монгол улсын гавьяат жүжигчин нэгээр нэмэгдэж буйд талархал илэрхийлж, дуурийн алтан тайзнаа өөрийн хүчтэй хоолойгоо цуурайтуулж яваа түүний цаашдын уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.