Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд 2021-2022 онд нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах есөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах 208-р цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах их засвар хийж дууслаа. 

Ингэснээр Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн 204 хүүхэд дулаан, ая тухтай орчинд сурч, хүмүүжих боломжтой болж, эрчим хүчийг хэмнэх нөхцөл бүрдэж буй юм.