Цаг үеийн мэдээ

   Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башё долдугаар сарын 10-24-нд Нагоя хотын “Dolphins Arena” (Aichi Prefectural Gymnasium)-д 10-24-нд боллоо. Баруун жигүүрийн маэгаширагийн хоёроос босч барилдсан "Минато" дэвжээний бөх Ичиножёо А.Ичинноров 12 даваа, 3 унаатай түрүүлж Эзэн хааны цомыг анх удаа гардлаа. 29 настай Ичиножёо өмнөх тэмцээнд коронавирусийн халдвар авч барилдаагүй бөгөөд Нагоя башёгийн сүүлийн өдөр Үраг ерикиригээр унагасан. Харин түүнтэй хамт даваа, унаа нь тэнцүү явсан ёкозүна Тэрүнофүжи өнөөдөр озэки Такакэйшод ошидаши мэхээр өвдөг шороодсноор нутаг нэгт, найз Ичиножёо нь макүүчид анхны түрүүгээ хүртэхээр болсон юм. Том залууг дээд зиндаанд анх гарч ирснээс хойш Монголын сүмо сонирхогчид "түрүүлнэ" гэсэн итгэлийг удаан ч гэсэн ашгүй нэг биелүүлж амраалаа даа.
  Дээд зиндааны бусад монгол бөхчүүдээс комүсүби Хоошёорюү С.Бямбасүрэн 9-6, маэгаширагийн тэргүүн бөх Кирибаяма Б.Лхагвасүрэн 8-7-гоор качикоши хийлээ. Чиёошёома Г.Мөнхсайхан сүүлийн өдөр нутаг нэгт Кирибиямад унаж 7-8 амжилттай өндөрлүүлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил тэмцээний дундуур коронавирусийн халдвар авч цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.