Цаг үеийн мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад 07-р сарын 26-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулагдах юм. Дэлхийн шатрын олимпиадын эхний өрөг 07-р сарын 28-ны өдөр албан ёсоор эхэлнэ.

Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоодоос эрэгтэй ангилалд 188 орон,эмэгтэй ангилалд 162  орны шилдэг баг тамирчид өрсөлдөнө.

ЭРЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ДШХМ С.Ган-Од

1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн

2-р ширээ: ДШХ-ны мастер Г.Амартүвшин

3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа

4-р ширээ: Их мастер С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ

ЭМЭГТЭЙ БАГ

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан

1-р ширээ: Их мастер А.Энхтуул

2-р ширээ: ОУ-ын мастер Б.Баярмаа

3-р ширээ: ОУ-ын мастер Т.Мөнхзул

4-р ширээ: ДШХ-ны дэд мастер Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ДШХ-ны мастер Д.Мөнхзул нар Монгол Улсын багт багтжээ.

Мөн дараах хүмүүс дагалдан явж дэлхийн шатрын олимпиадын үйл ажиллагаанд оролцоно.

Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ж.Одонтуул

Олон улсын шүүгч спортын мастер Г.Оюунчимэг

Дэлхийн шатрын холбооны мастер Б.Ану