Цаг үеийн мэдээ

FIBA 3x3 сагсан бөмбөгийн U23 насны Азийн бүсийн “National League” Малайзын Пенанг хотод болж. Тэмцээнд БНХАУ, Тайланд, Монгол, Малайз, Япон, Вьетнам гэсэн зургаан орны баг өрсөлдөж байгаа юм. Монголын 23 хүртэлх насны эрэгтэйчүүдийн шигшээ баг “Stop-2”-т хоёрдугаар байр эзэллээ. Манай баг финалд дөнгөж сая Японы шигшээ багтай тоглож 16:21-ээр хожигдсон. Манай эрчүүд өнөөдөр хагас шигшээд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын хүчирхэг багийг 18:15-аар буулган авчээ. Тэгвэл Монголын эмэгтэй баг өнөөдөр хагас шигшээд Японы багт 16:21-ээр дийлдсэн юм. “National League”-т одоо дөрвөн “Stop” үлдээд байгаа бөгөөд энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.