Цаг үеийн мэдээ

3х3 сагсан бөмбөгийн гадаадын мэргэжлийн багт анх удаа монгол залуу тоглохоор боллоо. Тодруулбал, Японы 3х3 мэргэжлийн баг "Йокохама" багт ОУХМ Энхтайваны Цэрэнбаатар хүчин зүтгэхээр болж Наран улсыг зорин гэрээ байгуулаад байна. Манай улсаас 3х3 сагсан бөмбөгөөр олон улсад анхны амжилтын түүчээ болсон Цэрка буюу Э.Цэрэнбаатар “Улаанбаатар MMC Энержи”, “Завхан MMC Энержи” багт тоглож байсан юм. 

Тэрбээр 3х3 төрлөөр Монголын шигшээ багт тоглохдоо 2017 онд Азийн аваргад түрүүлж, 2018, 2019 мөнгөн медалийн эзэн болж байв. 32 настай түүний хувьд өдгөө дэлхийн чансаанд 348 дугаарт бичигдэж буй.