Цаг үеийн мэдээ

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваанд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Хилийн 0168 дугаар анги,  “Цэц магнай” багийн харваач, спортын мастер ЦЭЕНПИЛИЙН ТҮВШИНБАТ нь 40 сумнаас 37 сум онож “ХОЁРДУГААР” байр эзэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “УЛСЫН ГАРАМГАЙ ХАРВААЧ” цол хүртсэн. 

"УЛСЫН ГАРАМГАЙ ХАРВААЧ" Ц.Түвшинбатад Дорноговь аймгийн сурын холбооноос баяр хүргэж, хүндэтгэл үзүүлээ. Мөн харваач маань улсын цолныхоо хүндэтгэл баярыг хүүхэд, ахмадад гарын бэлгээр мялаалга өргөж, хуваалцлаа.