Цаг үеийн мэдээ

Дундговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдааны бай шагналыг гардууллаа.

Дундговь аймгийн баяр наадамд 128 бөх барилдаж, Хулд сумын харьяат Мягмарын Баттүвшин 6 даван үзүүрлэж  аймгийн заан боллоо. Шөвгийн дөрөвт МУ-ын залуу начин Э.Даш, Ш.Ганбаяр, С.Сүхбат, М.Баттүвшин нар үлдэж Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн арслан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн начин Мягмарын Баттүвшин үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангалаа.

Дундговь аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 7 даван түрүүлсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн арслан Сүхбаатарын Сүхбатын шагналыг Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, бөхийн барилдаанд 7 даван үзүүрлэсэн Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн начин Мягмарын Баттүвшиний шагналыг аймгийн Засаг даргын орлогч, баяр наадмын комиссын дэд дарга М.Анхбаяр , баяр наадамд шөвгөрсөн бөхийн шагналыг Засаг даргын Тамгын газрын дарга, баяр наадмын комиссын дэд дарга Л.Доржбат, Дэлгэрхангай сумын Засаг дарга М.Батсүх,  нар гардуулан өглөө.