Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 298 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 960.526 болж нэмэгдэв.

Коронавируст халдварын улмаас нийт 2123 хүн нас баржээ. 

Илэрсэн халдварын: 142 нь Улаанбаатар хотод, 156 нь орон нутагт буюу 6 аймагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд: 

Архангай аймагт 4, Баян-Өлгий аймагт 4, Дархан-Уул аймагт 3, Дорноговь аймагт 74, Өмнөговь аймагт 60, Төв аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгдлээ.  

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 863 хүн эдгэрсэн бол одоогоор гэрийн хяналтад 12.260, эмнэлгийн хяналтад 2306  хүн хяналтад байна.