Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 167 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Эдгээрийн 61 нь Улаанбаатарт, 106 нь орон нутагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 967.807 болов. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд : 

Архангай аймагт 10, Баян-Өлгий аймагт 3, Баянхонгор аймагт 4, Дархан-Уул аймагт 3, Дорноговь аймагт 55, Орхон аймагт 2, Өмнөговь аймагт 22, Төв аймагт 2, Ховд аймагт 5 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24цагт 1357 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 9378 хүн, эмнэлгийн хяналтад 1906 хүн эмчлүүлж байна.