Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 151 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. Эдгээр тохиолдлын 71 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгийн хувьд нийт найман аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдсан. Ингэснээр коронавируст халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 973,272 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 1,303 хүн эдгэрчээ. Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт нас баралт 2,124 байна.