Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 227 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. 

Эдгээрийн 118 нь Улаанбаатарт, 109 нь орон нутагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 974.233 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд : 

Архангай аймагт 6, Дархан-Уул аймагт 3, Дорноговь аймагт 19,  Дорнод аймагт 7, Орхон аймагт 2, Өмнөговь аймагт 60, Сүхбаатар аймагт 2, Төв аймагт 8, Ховд аймагт 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 1 хүн нас барж нийт нас баралт 2125 боллоо.  1030 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 5587 хүн, эмнэлгийн хяналтад 1297 хүн эмчлүүлж байна.