Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 162 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. 

Эдгээрийн 106 нь Улаанбаатарт, 56 нь орон нутагт батлагдсан байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 974.947 болов.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд : 

Архангай аймагт 3, Баян-Өлгий аймагт 1, Дархан-Уул аймагт 8, Дорноговь аймагт 14,  Дорнод аймагт 1, Өмнөговь аймагт 28, Төв аймагт 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Ковид 19-ийн халдварын шалтгаант нас баралт 2125 байна. 

Мөн сүүлийн 24 цагт 613 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 5253 хүн, эмнэлгийн хяналтад 1230 хүн эмчлүүлж байна.