Цаг үеийн мэдээ

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт  хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд боловсруулсан хүүхэд, багачуудад гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт буюу “Боосай” картыг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Ховд аймгийн Онцгой байдлын газар, Цаст-Алтай цогцолбор сургууль, Нагояа Их сургууль, МУИС-тай хамтран зохион байгуулж, аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн нийт 100 гаруй сурагчийг хамруулан, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэгэ олгосон юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.