Цаг үеийн мэдээ

"Бөртэ чоно" наадмын шилдэг сэтгүүлчээр UBS телевизийн сэтгүүлч Н.Бэлгүүн шалгарлаа. 

Сэтгүүлч Н.Бэлгүүн нь спортын өдөр тутмын мэдээ мэдээллийг UBS телевизийн эфирээр хүргэхээс гадна долоо хоног бүр Супер спорт, Тамирчны нэг өдөр, Гоол зэрэг нэвтрүүлгийг бэлтгэдэг. 

Мөн Монголын спортын анхны нэгдсэн портал, аппликейшн “Msports”-т сэтгүүлчээр ажиллаж, Тамирчдын тухай 10 факт булан болон Story news булангуудыг бэлтгэн хүргэж байна.