Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн 10-р хороонд байрлах 1000 хүний суудал бүхий дөрвөн давхар спорт цогцолбор 2022 оны спортын шилдэг бүтээн байгуулалтын нэгээр тодорч байна. 

Усан бассейн, бялдаржуулах танхим, бөх, бокс, теннисний өрөө, хоккейн талбайтай тус цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, өнгөрсөн тавдугаар сард ашиглалтад оруулсан юм.