Цаг үеийн мэдээ

МҮБХ-ноос Сар шинийн баярын хүрээнд зохион байгуулдаг цуврал барилдааны эхнийх болох Цолгүй залуу бөхчүүдийн хоёр дахь удаагийн барилдаанд 416 бөх хурд хүч, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин,  "Хатант интернэшнл" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний залуу бөх Батхуягийн Гончигсүрэн хоёр дахь удаагаа түрүүллээ. Увс аймгийн Ховд сумын харьяат, залуу бөх Оюунгэрэлийн Билгүүн үзүүрлэв. 

Их шөвөгт Төв аймгийн цээл сумын харьяат, залуу бөх Ч.Ганхүү, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, залуу бөх Б.Цэнд нар шалгарлаа. 

Дунд шөвгийн долоод Архангайн Б.Алтангэрэл, Увсын Н.Мөнхзолбоо, Булганы Б.Цэнд-Аюуш, Төвийн Ч.Ганхүү нар үлдэв. Маргааш 12:00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын ээлжит барилдаантай.