Цаг үеийн мэдээ

Булган аймгийн сарын шинийн баярт зориулсан таван аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан Булган аймагт боллоо. Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, улсын начин Ч.Баянмөнх, Д.Амарсайхан, Б.Хишигбаатар, Д.Тамир, Ц.Бямба-Очир, Х.Цогтгэрэл, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Б.Түвшинтөгс тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдав. 

Түрүү бөхөөр Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр тодорч, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэж, их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Булган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Энхбатын Сумъяабат нар шалгарлаа.

БАРИЛДААНЫ ДҮЙЗ

Гурвын даваа

1. у.ар Р.Пүрэвдагва - П.Бадамдорж а.н

2. у.з Д.Баасандорж - Б.Гантөмөр а.а

3. у.з М.Өсөхбаяр - А.Отгонбаатар а.а

4. у.н Ч.Баянмөнх - Ө.Сүхбат а.х.а

5. у.н Д.Амарсайхан - Ц.Бямба-Очир у.н

6. у.н Х.Цогтгэрэл - Б.Бат-Эрдэнэ ц.х

7. у.н Б.Түмэндэмбэрэл - Б.Очирхүү а.а

8. у.н Э.Сумъяабат - Б.Түвшинтөгс у.н

Дөрвийн даваа

1.у.ар Р.Пүрэвдагва - Ө.Сүхбат а.х.а

2. у.з Д.Баасандорж - Э.Сумъяабат а.а

3. у.з М.Өсөхбаяр - Б.Түмэндэмбэрэл у.н

4. у.н Д.Амарсайхан - Х.Цогтгэрэл у.н

Тавын даваа

1.у.ар Р.Пүрэвдагва - М.Өсөхбаяр у.з

2. у.н Д.Амарсайхан - Э.Сумъяабат у.н

Зургаагийн даваа

1. у.з М.Өсөхбаяр - Д.Амарсайхан у.н

(Түрүүлсэн)                   (Үзүүрлэсэн)