Цаг үеийн мэдээ

Израилийн Тель-Авив хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Их Дуулга”-ын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн урьдчилсан барилдаан хагас шигшээ барилдаанууд боллоо. 73 кг-ын жинд “Токио-2020” олимпийн хүрэл медальт, 2022 оны дэлхийн аварга гавьяат тамирчин Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав. Тэрбээр Киприйн Панагиотис Шакос, Ирландын Жошуа Грин, Болгарын Марк Христовыг тус тус ялж хагас шигшээд Германы хашир туршлагатай жүдоч Игор Вандткед ялагдсан.Медалийн төлөөх барилдаан манай цагаар 23:00 цагт болох бөгөөд “C1” шууд дамжуулна.