Цаг үеийн мэдээ

Урлаг, спортын зал, танхимд үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах тухай Сүхбаатар аймгийн засаг даргын А/112 тоот захирамж гарчээ. 

Захирамжид: 

1. Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилийн хүрээнд урлаг, спортын зал, танхимын үйлчилгээг хүүхдэд үнэ төлбөргүй болгосугай.

2. Хичээлийн бус цагаар урлаг, спортын зал, танхимыг нээлттэй ашиглуулж, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэн, харгалзах асран хамгаалагчийн хараа хяналтад үйл ажиллагаа явуулахыг Ерөнхий боловсролыг сургуулийн захирлууд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Биеийн тамир спортын газар, Соёл урлагийн газарт үүрэг болгосугай. 

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сумдын засаг дарга нарт даалгасугай" гэжээ. 

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жилийн хүрээнд урлаг, спортын зал, танхим хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.